МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Чөлөөт бөхийн мастерууд ДАШТ-ээс найман медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-11 11:27:30

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Унгарын Татабаня хотод чөлөөт болон сонгомол бөхийн мастерүүдийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай тамирчид найман медаль хүртэв.


Энэхүү тэмцээнд 60 гаруй орны мастерууд зодогложээ. Манай тамирчид энэхүү тэмцээнээс гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 36-40 насны ангиллын 62 кг-ын жинд Т.Амарбат мөнгө, 41-45 насны 62 кг-д Б.Сайнбаяр, 100 кг-д олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг нар мөнгө, 130 кг-д Д.Цэвэлсодном хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл 46-50 насны 70 кг-д Л.Урианхай, 130 кг-д А.Алтанхуяг, 51-55 насны 62 кг-д Т.Батнасан, 56-60 насны 100 кг-д Анхбаяр нар хүрэл медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа мандуулав.


Ташрамд дурдахад, Ч.Ганзориг, А.Алтанхуяг нар үндэсний бөхийн улсын начин цолтой бол Д.Цэвэлсодном аймгийн хурц арслан юм. 



Связанные новости