АН-ын бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр ойлголцолд хүрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг энэ сарын 9-нд Их тэнгэрт эв нэгдлийн хурал хийлээ.
Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцсон байна. УИХ-ын гишүүн Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нар хөдөө орон нутагт ажилтай байсан тул хуралд оролцоогүй аж.
Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцсэний зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай мөн хэлэлцжээ. Хурал 12-18 цагийн хооронд болсон ба дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрсэн гэж бүлгийн гишүүд үзэж байна.
Б.Туул