Үндэсний номын сан ном сэлбэх үйлчилгээ үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-27 13:54:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. 

Талбайн 29 дугаартай “Ном-Уншигч-Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд үйлчилж байна. Тус асарт зочилсноор “Уншлага дэмжих” жилийн хүрээнд хийсэн ажлын тайлантай танилцах, Бичил хүүхэлдэйн театрт “Алтан загасны үлгэр”, “Гахайн гурван тоорой”, “Болдоггүй бор өвгөн” гэх мэт үлгэрийн тоглолт үзэх боломжтой. Мөн  Хормогчин хүүхэлдэйн үлгэрүүд сонсох, Эсгий номуудтай танилцах, Оньсон тоглоом сурах, тоглож болох юм байна.

Харин Үндэсний номын сан үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, номын сангийн үнэмлэхийг 50 хувь хөнгөлөлттэй нээх, Үнэт ховор номын музейн тасалбар хямдралтай үнээр 2000 төгрөгөөр үзүүлж байна. Мөн "Номоо эмчилье" хувь хүмүүсийн ном сэлбэн засах үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм.  

 

Связанные новости