Шинэ прокурорууд тангараг өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнөөдөр шинээр томилогдоод байгаа прокуроруудыг тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа УЕПГ-ын Сургалтын төвийн “Алдрын танхим”-д боллоо.
Ийнхүү 17 прокурорыг тангараг өргүүлэх арга хэмжээнд УЕПГ-ын Тамгын газрын орлогч дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй удирдлагууд оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Прокурорын тангараг” өргөх журмын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо гэж УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэв. Дээрхи арга хэмжээнд УЕПГ-ын удирдлагууд болон дүүргийн прокурорууд оролцон хүндэтгэл үзүүлж, шинээр томилогдсон прокуроруудын цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
20 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день