Худалдааны хэлэлцээрт оюуны өмчийг хамгаалах асуудлыг багтаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    НЬЮ-ЙОРК. /Fox Business/.
АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний хувилбар оюуны өмч болон түүнийг
хамгаалах тухай асуудалтай ихээхэн хамааралтай байх болно хэмээн Цагаан ордны
дэргэдэх Худалдааны асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро
ярьжээ.
АНУ, БНХАУ-ын
сайд  нарын түвшний худалдааны ээлжит
зөвлөлдөх уулзалт баасан гарагт буюу өнөөдөр болно хэмээн АНУ-ын Худалдааны
төлөөлөгч Роберт Лайтхайзер өмнө нь мэдэгдсэн юм. 
Талуудын
худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач
холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп БНХАУ-ын Төрийн
Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй яриа хэлэлцээний хийсний дүнд өмнө нь мэдэгдсэн билээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    