Монголын тамирчид анх удаа багийн төрлөөр олимпын эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-01 22:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг өнөөдөр зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авлаа.


Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпын эрхийн болзол хангаад байсан юм. Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг  анх удаагаа хүртлээ. Монголын эмэгтэй шигшээ багтай хамт ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгчид олимпын эрх авлаа. Монголын шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан юм.

Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрэгтэйчүүд чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болов. Гэхдээ тэд Токиогийн олимпын эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпын эрхээ авсан байна.


Связанные новости