Сүхбаатарын нийт нутгаар цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-12 11:14:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 11 дүгээр сарын 11-ний 16 цагаас эхлэн цас орж, одоог хүртэл үргэлжилсээр байна. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээгээр Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар суманд ахиу хэмжээний цастай, бусдад нутгаар 01-06 см-ийн цасан бүрхүүлтэй байгаа аж.

Цас өнөөдөр үргэлжлэн орох бөгөөд, 11 дүгээр сарын 13-наас цаг агаар хэвийн болох төлөвтэй. 

Цас орж буйтай холбоотойгоор ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй, одоогоор зам харгуй хаасан зүйл байхгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ. 

Связанные новости