Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-аас 2018 оны тавдугаар сард Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлан зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулах болсон. Уг хуулийг батлахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж буй Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь
дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хороонд шилжүүллээ. (Хуулийн төслийг энд дарж үзнэ үү)
Чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.