Монгол Улсын нэрийн өмнөөс Иран бөх Саеид Моллаей барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саеид Моллаей иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болов.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилддаг, 27 настай С.Моллаей Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж анхны тэмцээндээ хүч сорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 12 дугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Жиндао хотод болох “World masters” тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.
Иран улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос тус улсын жүдочид энэ жил Токио хотноо болсон ДАШТ-д барилдаагүй. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саеид Моллаейгийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байв. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй Ираны бусад жүдочныг ч бид дэмжих болно. Хэрвээ Саид Моллаей өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.
Иран жүдоч Саеид Моллаейгийн чин зорилт нь “Токио-2020” олимпын наадмаас олимпын медаль хүртэх төдийгүй олимпын аварга болох юм байна. Ийнхүү өмнөд хөршид болох “Qingdao masters-2019” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг жинд Монгол Улсаас 4 жүдоч хүч үзнэ. Тухайлбал, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Саеид Моллаей нар багтжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны веб сайт /IJF news/ :