Баярын ширээний зардал 340 мянган төгрөг болж нэмэгддэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос явуулдаг өрхийн орлого, зарлагын судалгаагаар 7
болон 12 дугаар сард нэг өрхийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ бусад
сарынхаас 304-340 мянган төгрөг болж эрс нэмэгддэг байна.
Тухайлбал,12 дугаар сард бялуу, хиам, жимс, жимсгэнэ, тэр дундаа алим болон дарсны хэрэглээ эрс өсдөг байна. Шинэ жилээр нэг өрхийн зарцуулж буй баярын ширээний идээ ундааг тооцвол, хиаман бүтээгдэхүүний зардал 63.8 хувиар, жүрж 2.7 дахин, усан үзэм 2.5 дахин, бялуу 6.6 дахин, дарс 6.3 дахин, майонез 2.4 дахин, өргөст хэмх 36.6 хувь, пицца 44.5 хувиар тус тус нэмэгддэг байна. Дээрх дүн нь 1-11 сарын дундажтай харьцуулсан, хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүний үнэ юм.
Өрхийн эдийн засаг,
нийгмийн буюу орлого, зарлагын судалгаагаар нэг өрхийн хүнсний дундаж зардлыг
гаргадаг байна. Үүгээр дээр дурдсанчлан шинэ жил болон Цагаан сараар баярын
ширээний зардал ихэсдэг байна.
Б.Болд