НӨАТ-ын энэ оны баримтыг бүртгүүлж дуусахад 15 хоног үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болно.
Тодруулбал, тухайн өдрийн 23:59:59 цаг
хүртэл бүртгэх юм.
Тиймээс 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад 15 хоног үлдээд байна.
2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох
бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна.