Зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах Зул сарын хандивын аян өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-30 08:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Британийн иргэн Жакулин Прайс, Эвилин Гүүдсэл, Нита нар Монгол Улсын зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах Зул сарын хандивын аяныг Английн Робертсбриж хотноо өрнүүлжээ.



Аянд Кристина Нобелийн хүүхдийн сангийн зохицуулагч Сандра Баннэртон, тус сангийн албан ёсны зурагчин У.Ганзориг болон Робэртсбриж хотын иргэд оролцож, нэхмэл цамц, малгай ороолт, оймс болон 550 фунт стерлингийн хандив цуглуулжээ.



Хандивын аяныг 14 жилийн өмнө Робэртсбриж хотын оршин суугч Эвилин Гүүдсэл түүний хөрш Нита нар санаачлан эхлүүлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Кристина Нобелийн хүүхдийн сангийн Британи дахь ажилчид жилд дунджаар Монголын 1000 орчим хүүхдийг дулаан хувцсаар хангадаг байна. Түүнчлэн Монголд эмчлэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг гадаадын томоохон эмнэлгүүдэд эмчлүүлж, зардлыг нь төлдгөөс гадна шаардлагатай витамин, эм тариа, түлэнхийн тос зэргийг илгээдэг аж.



Хандивын аяныг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN дэмжин ажиллалаа.

























Связанные новости