Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-12-30 16:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад хүч алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгарчээ.

Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Связанные новости