Бүтээн байгуулалт, инновацын салбарын онцлох байгууллагаар “Тавантолгой түлш” ХХК шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-02 13:17:20
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НАМЗХ-ны 19 дэх удаагийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацын салбарын оны онцлох байгууллага”-аар 1200 ажилтантай “Тавантолгой түлш” ХХК шалгарлаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ий ажилчдад гардуулахдаа “Улаанбаатар хотыг утааг бодитой бууруулсан та бүхэндээ баярлалаа. Энэхүү шагналыг авахад танай байгууллагын олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Энэ жил гаргасан амжилтаа ирэх жилдээ ахиулан ажиллахыг хүсэн ерөөе” гэжээ.

Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, гэр хорооллын 220 мянган өрхийг түлшээр хангаж байна. .

Связанные новости