МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив, дэнчингийн мөнгө авахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-09 16:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, намын санхүүжилтийн талаар хэлэлцсэн байна.


Хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын рейтингийн судалгаа, санхүүжилт, тойргийн хуваарилалтын талаар танилцуулжээ. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдээсээ хандив, дэнчин авахгүй байх бодлого авахгүй байх болно гэдэг байр суурь илэрхийлснийг бүлгийн гишүүд дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээлэв.


Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Нэр дэвшигч нь иргэн, аж ахуйн нэгжээс хууль бусаар хандив авахгүй байх ёстойг намын дарга хэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэнээс 3 сая, аж ахуйн нэгжээс 5 сая төгрөгийн хандив авах боломжтой байхаар тусгасан. Үүнээс илүү авахыг хориглоно. Ингэснээр хандив өгсөн хэмжээгээр ажил албан тушаалд томилдог байдлаас бүрэн татгалзаж, мэргэжлийн боловсон хүчнийг төрд ажиллуулах боломжтой болох юм" хэмээв.


МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуулийн тойргийн талаар тодорхой шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд нутаг дэвсгэрийн байршил, хүн амын тоо, засаг захиргааны хуваарилалтад голчлон анхаарч тойрогт хуваах нь хэмээн үзэж буйгаа мөн онцолсон юм.

Связанные новости