ШӨХТГ энэ оныг "Өрсөлдөөнийг дэмжих жил"-ээр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-09 16:09:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ өнөөдөр мэдээлэл хийж 2020 оныг "Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил" болгон зарлаж буйг мэдэгдлээ. 

Энэ талаар өнгөрсөн онд тус газраас зохион байгуулсан "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт"-ийн талаарх улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгасан байна. "Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил"-ийн хүрээнд:

  • Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
  • Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шинээр нэвтрэн ороход тулгарч болох саад бэрхшээлүүдийг бууруулах,
  • Зах зээлийн төвлөрлийг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх,
  • Шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар болжээ.


Мөн ШӨХТГ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал хэд хэдэн зүйл заалтыг хориглож буйг мэдээллээ.

Үүнд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сонгуулийн үйл явцыг мэдээлэхдээ нэг талыг барьсан бус, бодит, тэнцвэрт, хараат бус байх зарчмыг баримтлах гэжээ. Мөн ХМХ, цахим орон зай, мэссеж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт болон санал асуулга явуулахыг хориглож байна гэв. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Связанные новости