Малчид 40 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-21 15:31:40

 "Сайн малчин" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банкинд 10618 малчин 40 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй авах хүсэлт ирүүлжээ. 

Тэгвэл Төрийн банк өчигдрийн байдлаар 10258 малчинд 38.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна.

“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.

Связанные новости