72.5 сая ам.доллар худалдан авах своп хэлцэл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1971.50-1977.16 төгрөгийн ханшаар 6.8 сая ам.доллар худалдах, 1988.00-1989.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 305.50 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах, 307.00 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн байна. Монголбанкнаас нийт 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлжээ. Харин Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлсэнгүй.