Хацү башёг Такакейшо, Шодай, Токушорюү нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-19 17:25:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо, Магэашира-6 Шодай, Магэашира-17 Токушорюү гэсэн 3 бөх 7 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.


Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Комүсүби Дайэшо-д унаж 2 даваа, 6 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Котоеки-д ойчиж 4 даваа, 4 унаатай байна. Азүмарюү С.Тодбилэг, Чиёомарюү-д унаснаар 5 даваа, 3 унаатай болсон бол Макүүчид дэвшин барилдаж байгаа Миторюү Б.Төрболд, Шиманоүмиг давснаар тэд адилхан 3 даваа, 5 унаатай болов.


Ганц унаатай явсан Тэруцүоши, Ютокаяма-д ойчиж 6 даваа, 2 унаатай болж хоёрдугаар эгнээнд ухарлаа. Харин Токушорюү, Котоошогикү-г давж, 7 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.


Хамгийн жижиг биетэй Энхо, Сэкиваке Эндо-г барьц өгөлгүй сандаргаж байгаад ёрикири мэхээр давснаар, түүнийг 2 унаатай болгож, өөрөө 4 даваа, 4 унаатай болов. Митакэүми, Миёогирюүд унасаар унаа, даваа нь /4-4/ тэнцсэн бол Миёогирюү 3 даваатай боллоо.


Энэ өдөр Сэкиваке Асанояама, Магэашира-6 Шодай-д унаснаар 3 унаа, 5 даваатай болсон бол Шодай 7 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээгээ хадгалсаар байна. Харин Такаясү-г Хокүтофүжи ёрикири мэхээр давж, 5 даваа, 3 унаатай байгаа бол Такаясү 5 унаатай болов.


Озэки Такакейшо, Окиноүмиг давж 7 даваа, нэг унаатай тэргүүлэгч 3 бөхийн нэг хэвээр үлдсэн бол Окиноүми 5 даваа, 3 унаатай явна. Энэ өдрийн хамгийн сүүлийн барилдаанд Озэки Гойэдо, Комүсүби Аби-тай хүч үзэж, унаснаар 3 даваа, 5 унаатай байгаа бол Аби-гийн унаа, даваа /4-4/ тэнцлээ.

Связанные новости