Э.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32 дугаарт жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-10 15:24:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн триатлоны холбооноос дуатлончдын чансааг шинэчлэн зарлаж, манай улсын 14 тамирчин багтсан байна.


Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болсон Азийн цомын тэмцээний аварга А.Болор-Эрдэнэ 292.5 оноогоор 32 дугаар байрт жагсав. Тэрбээр эх орондоо болсон цомын тэмцээнд түрүүлснээрээ чансаагаа 71 байраар урагшлуулжээ. Тэгвэл хүрэл медаль хүртсэн Б.Алтан-Оргилын чансаа 91 байраар дээшилж, 44 дүгээрт эрэмбэтэй болжээ. Түүнчлэн Н.Алтаншагай 52, Г.Амарсанаа 77, С.Бат-Отгон 85-д эрэмбэлэгдэж шилдэг 100 тамирчны эгнээнд багтлаа. Г.Амарсанаа, С.Бат-Отгон нарын хувьд анх удаа дуатлоны дэлхийн чансаанд багтаж байгаа нь энэ.


Тэгвэл эмэгтэйчүүдээс А.Оюун-Эрдэнэ 39 байраар урагшилж, 33 дугаарт жагслаа. Харин Азийн цомын хүрэл медальт Г.Энхжин 171.13 оноогоор анх удаа чансааны 54 рүү орж ирэв. Мөн Ж.Анужин, М.Анужин, Н.Мөнгөнцэцэг, Г.Номуунаа нар Дэлхийн чансаанд шинээр багтах болсон бол Ц.Аясын чансаа найман байраар уруудан 94-т эрэмбэтэй боллоо. 

Связанные новости