Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртлээ.
Уран сайхны гимнастикийн энэхүү тэмцээнд 10 орны 260 гаруй тамирчин ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьсон юм. Энэ нь FIG болон IFAGG-ийн стандартад нийцсэн, өндөр түвшний тэмцээн бөгөөд Ази, Европын орнуудын шилдэг гимнастикчид өрсөлдсөн аж.
Монгол Улсаас “Монгол Алдар” сургуулийн сурагч, 12
настай Э.Амина олстой төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа
БНСУ-д мандуулав. Энэ нь түүний олон улсын тэмцээнээс авсан анхны медаль юм байна.