Х.Угтахбаяр, Т.Амарзаяа нар БНХАУ-ын пауэрлифтингийн дэд аварга болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-20 11:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн Бүх хятадын аварга шалгаруулах “Beast limit powerlifting” тэмцээнд фитнессийн төхөөрөмж үйлдвэрлэгч “PW Fitness” компанийн нэр дээр хоёр монгол тамирчин өрсөлдөж мөнгөн медаль хүртжээ.


Энэ удаагийн VI тэмцээнийг  -85, +85, +105 гэсэн гурван жингийн ангиллаар зохион байгуулжээ. Тус тэмцээний +105 кг-д хүчээ сорьсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат, “Даншиг” группийн тамирчин Х.Угтахбаяр нийлбэрээр 937,5 кг өргөж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр уг амжилтаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд  Х.Угтахбаяр  өмнө улсын дээд амжилтыг 922.5 кг-аар эзэмшиж байсан юм. Мөн Х.Угтахбаяр энэ тэмцээнд хөлийн боолттой “RAW” пауэрлифтинг төрөлд оролцож штангтай 402 кг суугаад өргөсөн Монголын анхны тамирчин болжээ.



“Beast limit powerlifting”-ийн тэмцээний +85 кг-д 35 тамирчин өрсөлдсөнөөс ХХЕГ хилийн 0208-р тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Амарзаяа нийлбэрээр 790 кг өргөсөн амжилтаар Бүх хятадын дэд аварга болов.

Связанные новости