Хөрөнгийн бирж 77 сая 695 мянга 428 төгрөгийн гүйлгээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн бирж өнөөдөр 77 сая 695 мянга 428 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 16 хувьцаат компанийн 67 мянга 741 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 781.36 нэгж болж 0.99 хувиар буурсан байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 290 тэрбум 1 сая 521 мянга 782 төгрөг боллоо.
Ч.Ариунболд