Засгийн газрын урт болон богино хугацааны үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-21 17:31:00

Сангийн яам энэ сарын 25-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 13.190 хувийн хүүтэй богино хугацааны, 15.500 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаас арилжаална.

Богино хугацааны үнэт цаас 12 долоо хоногийн хугацаатай бөгөөд 120 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд хямдруулсан нөхцлөөр 7 мянга 54 төгрөгөөр борлуулах аж. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм.

Харин урт хугацааны үнэт цаас 2 жилийн хугацаатай юм. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Хүүгийн төлбөр улирал тутамд төлөгдөнө.

Ч.Ариунболд

Связанные новости