Ухань хотын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-23 10:22:56

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотоос гарах чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ болон нисэх буудал, төмөр замын буудлуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Мөн хотын удирдлагууд онцгой шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг оршин суугчдад хандан уриалсан байна.


Ухань хотод пүрэв гарагийн өглөөний 10 цагаас эхлэн хотоос гарах чиглэлийн автобус, метро, гаталга онгоц, хот хоорондын тээврийн автобусны үйлчилгээг зогсоохоор болжээ. "Уушгины хатгалгаа өвчнийг үүсгэж буй коронавирусний халдварын тархалтыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэж хотын захиргааны мэдэгдэлд дурджээ.


Орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 20 цагийн байдлаар Хубэй мужид коронавирусний халдвар авсан 444 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барснаас дийлэнх нь Ухань хотод бүртгэгдсэн байна. 

Связанные новости