Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багаас 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Х.Мөнхжаргал, Н.Болдбаатар нарын эзэмшлийн 54 тооны адуу хулгайд алдсан мэдээлэл аймгийн Цагдаагийн газарт иржээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж, энэ сарын 24-ний өдөр бүлэг хулгайчдыг илрүүлсэн байна. Энэ хэрэгт урьд өмнө нь бусдын олон тооны мал хулгайлсан хэргээр ял шийтгүүлж байсан Хотонт сумын харьяат Б, Өгийнуур сумын харьяат А, Б, М нар үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг богино хугацаанд илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Алдагдсан адууг бүрэн тоогоор нь эзэмшигчдэд хүлээлгэн өгчээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar