УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцох шийдвэр гаргажээ.
МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн
газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн тус намын Ёс
зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын ерөнхий хороонд хүргүүлжээ. Уг асуудлыг Хяналтын ерөнхий хороо хэлэлцээд
Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн гэдгийг тус хорооны дарга
Д.Батбаатар хэллээ.
Тэрбээр, “МАН-ын дүрмийн дагуу намаас гарах, хөөх нь зарчмын ялгаатай ойлголт. Намын гишүүнийг хөөсөн бол МАН тухайн хүнийг дахин элсүүлэхгүй. Харин намаас гарсан хүн алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд түүнийгээ залруулаад эргэн орох боломжтой” гэв.