Тулааны спортын “MFC-3” олон улсын тэмцээн ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох холимог тулааны MFC холбооноос зохион байгуулах “MFC-3” олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 7-нд болно.
“Аса” циркт болох тус тэмцээн хоёрдугаар сарын 1-нд болох
байсан ч коронавирусний улмаас хойшлуулсан. “MFC-3” тулаанд Монгол, АНУ, Япон, Буриад, Тува Улсын
тамирчид өрсөлдөх бөгөөд Монголоос Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр,
Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар тулалдана.
“MFC-3” тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC”
холбооны тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатар
нар тулалдах юм. Тэд 2019 онд аваргын төлөө тулалдахад М.Нандин-Эрдэнэ ялж
байжээ.