Улсын бүртгэлийн газар түр байранд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-11 09:58:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн байгууллагын “100 айл” дахь үйлчилгээний 1, 2, 3-р байранд засвар хийхээр болжээ. Тиймээс 2 дугаар сарын 17-ноос эхлэн "100 айл" дахь "Миний байшин" төвд иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн болон архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх болсныг УБЕГ мэдээллээ.

Шинэ хаяг: Нийслэлийн СБД-ийн 11-р хороо, Цагдаагийн гудамж, 120 тоот буюу Үйлчилгээний 1-р байрнаас зүүн хойшоо 200 метрийн зайд орших “Миний байшин” төв.

Жич: Үйлчилгээний 1, 2, 3-р байранд үзүүлж буй үйлчилгээ 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлэх юм. 



Связанные новости