Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй 105 хүнийг галт тэргэнд түр тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-12 09:53:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтоор энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтынхан, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.

Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан бөгөөд 37.4 хэмийн халуунтай байжээ. Тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна гэж МХЕГ мэдээллээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

 

Связанные новости