Хүн амын тооллогод хамрагдсанаа нягталж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-12 15:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард болсон Хүн ам, орон сууцны улсын тооллогын мэдээллийг боловсруулж байгаа талаар ҮСХ мэдээллээ.

Энэ удаагийн тооллогыг улсын хэмжээнд нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, тухайн айл өрхөөр орж явуулсан бол үлдсэн өрхийн хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолсон юм.


Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатанд үргэлжилж байгаа учир иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан Хүн ам, орон сууцны тооллогын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой болсон талаар ҮСХ мэдэгдэж байна. 

Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ Та ЭНД ДАРЖ регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэхээ лавлаж болох нь. 


Тодруулга: Хуульд зааснаар, "Хүн ам, орон сууцны улсын тооллого” гэдэг нь заасан хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагаа юм.



Связанные новости