Хоёр эмэгтэйн хариу сөрөг гарсан ч эмнэлэгт хязгаарлалтын дэглэмтэй хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр Бичигтийн боомтоор дамжин орж ирсэн
хоёр эмэгтэйг тусгаарлаж, өндөр халуурсан гэх эмэгтэйгээс сорьц авч ХӨСҮТ-д хүргүүлээд байсан билээ. Тэгвэл тухайн
хоёр эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусний халдвар биш болохыг
тогтоожээ.
Хэдий хариу сөрөг гарсан
ч тухайн хоёр эмэгтэй АНЭ-ийн халдвартын тасагт тусгаарлагдсан хэвээр байгаа
бөгөөд түр хязгаарлалтын дэглэм тогтоон хэвтэн эмчлүүлэгчдэд гаднаас эргэлт
оруулахгүй, байнгын хамгаалалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.