СҮХБААТАР: Сурагч Т.Мөнххүслэн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа
ФОТО МЭДЭЭ
Баруун -Урт 2025
оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Мөнххүслэн уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.
“Бүх зүйл зэрэгцээ 1:1” сэдэвт үзэсгэлэнд түүний сүүлийн 2-3 жилд зурсан 30 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Тэрбээр зургаан настайгаасаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Бадарчид шавь орж, өдгөө С.Гантөгс, Ц.Сансарбаатар багш
нарынхаа хамтаар гар зургийн урлагаар үргэлжлүүлэн суралцаж байна.















