Гадаад зах зээлд үнэт цаас худалдахыг зөвшөөрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны ээлжит хуралдаан болж, “Централ секюритийз ҮЦК” болон “Ард секюритис ҮЦК” ХХК-иудад гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олголоо.
Мөн “Суварга алтай констракшн” ХХК-д ХАА-н биржийн зуучлагчийн тусгай зөвшөөрөл олголоо.
Хуралдаанаар “Аккаунт траст аудит” ХХК-д даатгалын байгууллагад аудит хийх эрх олгож, зарим даатгалын компанийн салбар, бүтээгдэхүүнийг шинээр бүртгэх, эрх бүхий албан тушаалтныг томилох болон давхар даатгал эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах, нэр бүхий иргэдийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар мөн хэлэлцэж шийдлээ.