НӨАТ-ын сугалаагаар 27.8 мянган иргэн азтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-17 10:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ оны эхний тохирол журмын дагуу өчигдөр ням гарагт явагдлаа.

Энэ удаагийн тохиролд  2020 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдаа хийж, 2 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27.974.634 баримт  хамрагдсанаас:

  • 5 сая төгрөгийн 1, 
  • 3 сая төгрөгийн 21,
  • 1 сая  төгрөгийн 232,
  • 100 мянган төгрөгийн 2500,
  • 30 мянган төгрөгийн 25084 баримт тохиролд таарч, нийт 27.838 иргэн азтан боллоо.

Супер шагнал болох 30 сая төгрөгийн эзэн 32333518 сугалааны дугаартай иргэн тодорсон ажээ.


Связанные новости