Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийг өөрчиллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарийг өглөө 7:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар өөрчиллөө.
Нийслэлийн авто замын ачааллыг багасгах, албан хаагчдын ажлын бүтээмжийг
нэмэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохицуулалтыг зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг
дуустал мөрдөх юм.
Харин есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
23 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
23 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar