Нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна.
Энэ удаагийн хурлаар Гүүрэн замыг нэршүүлэх тухай, Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээг тогтоох талаар хэлэлцэж байна. Мөн Нийтийн тээврийн салбарт хуримтлагдаад байгаа өр, авлагын талаар авах зарим үйл ажиллагааны тухай, Ажлын баг байгуулах тухай хэлэлцэх юм.