ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал.
09:00
цагт: “TECHWEEK 2025”
технологийн долоо хоног “Frontier Fintech Summit 2025 -ээр “Zu
Ballroom”-д эхэлнэ.
09:00 цагт: Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг
тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам,
БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Оюун санааны болон стратегийн
түншүүд: Монгол ба Энэтхэг дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Ж.Золжаргал,
М.Мандхай нар Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд
хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Яармаг дахь “Хангарди” ордонд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаантай.
12:00 цагт: “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ.
14:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний
холбооноос “УИХ-аас баталж буй бодлого, шийдвэрт хэрэглэгчдийн эрх ашгийг
тусгах нь” сэдвээр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл
хийнэ.
Орон
нутагт:
-Монголын бүх ард
түмний спортын XVI их наадам нээлтээ хийнэ.
Хилийн
чанадад:
-Японы Токио хотод
мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.
-Хорватын Загреб
хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
-Японы
Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод
үргэлжилж байна.