ХНХ-ын сайд С.Чинзориг хууль хяналтын байгууллагуудад хандав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын хөрөнгөтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ-т хандаж буй талаар өнөөдөр мэдээлэв.
Тэрээр Нийгмийн даатгалын мөнгийг "Капитал" банканд алдсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн сүлжээгээр өөрийг нь гүтгэж буй үйлдэл үргэлжилсээр улстөрийн шинжтэй болон сонгууль дуустал тасрахгүй байх магадлалтай байна гэдгийг мэдэгдэв.
"НДС-гийн мөнгөтэй холбоотойгоор албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон явдал надад байхгүй учир хууль шүүхийн байгууллагад хандаж энэ байдалд цэг тавихаар өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаж байна" гэв.
Өчигдөр гэхэд л түүнийг "Бямбабаатар Монгол" гэсэн фейсбүүк хаягаар "УПЕГ С.Эрдэнэ нарыг дээрх хэрэгт яллагдагчаар татахаас татгалзаж, С.Чинзориг нарыг татах болжээ" гэсэн мушгин гуйвуулсан худал ташаа мэдээллийг цацаж, хувь хүний болон байгууллагын нэр хүндэд халдаж буйг Тагнуулын байгууллагаар шалгуулахаар өргөдлөө өгөөд байна гэв. Тэрээр мэдээлэл хийсний дараагаар мөн цаг үеийн байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Өчигдөр гэхэд л түүнийг "Бямбабаатар Монгол" гэсэн фейсбүүк хаягаар "УПЕГ С.Эрдэнэ нарыг дээрх хэрэгт яллагдагчаар татахаас татгалзаж С.Чинзориг нарыг татах болжээ" гэсэн мушгин гуйвуулсан худал ташаа мэдээллийг цацагджээ.
-Тэтгэврийн зээл олгож эхэлснээр өнөөдөр ХААН банкны салбарууд үйлчлүүлэгч олонтай байна. Хорио цээртэй энэ үед иргэдийг бөөнөөр цуглуулахгүйгээр энэ байдлыг өмнө нь бэлтгэж болоогүй юм уу?
-Уг нь энэ 6 сарын хугацаатай зээлийг нэлээн хожуу гаргах талаар ярилцаж байсан. Гэвч ахмадуудаас манай яам болон Засгийн газарт тэтгэврийн зээлийг олгох талаар шахаж, шаардсан санал хүсэлт их ирсэн тул өчигдрөөс эхлэн олгохоор арилжааны банкуудтай ярилцсан. Энд ахмадууд өөрсдийгөө эрсдэлд оруулахгүйгээр амны хаалтаа зүүж халдвараас урьдчилан сэргийлээсэй гэж хүсэж байна. Ганцхан өнөөдөр олгоод, маргааш амралтын өдөр учир дуусчихна. Нэг их олон хүнийг хамруулж чадахгүй болов уу гэж бодож байна.
Төв банкны ерөнхийлөгч ахмадуудад зориулсан, хүүгүй, 3 сарын хугацаатай, урьдчилгаа тэтгэврийн бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн. Энэ талаар бид банкуудтай Цагаан сарын дараа үргэлжлүүлэн ярилцана.
Энд нийт тэтгэвэр авагчдын 95 хувь нь үйлчлүүлдэг Төрийн банк болон ХААН банк голлож байгаа. Тиймээс ачаалал үүсэж байгаа байх. Бусад банканд ийм байдал үүсэхгүй. Зээлийн хувьд хүү нь сарын 1.4 хувьтай байгаа. Өмнө нь бид зээл олгохдоо хүүг бууруулья гэсэн ахмадуудын хүсэлт их ирж шаардаж байсан учир Нийгмийн даатгалын хөрөнгийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулах замаар банкуудаас олгож буй зээлийн хүүг бууруулж байсан.
Энэ удаа Засгийн газар зээлийн хүү тогтооход оролцохгүй тул арилжааны банкуудыг хамгийн доод хэмжээгээр, арилжааны банкны бүтээгдэхүүн гаргадаг зарчмаар явах нь зүйтэй хэмээн банкууд болон Монголбанктай ойлголцоод явж байна. Тэгээд арилжааны банкууд цалингийн зээлийн хүүгээр тооцон олгож байгаа байх. Төв банкны ерөнхийлөгч хүүгүй, 3 сарын хугацаатай, урьдчилгаа тэтгэврийн бүтээгдэхүүн гаргаж болно гэж ярьсан. Энэ талаар банкуудтай Цагаан сарын дараа үргэлжлүүлэн ярилцана.
Б.Болд