Истанбулын тухай гэрэл зургаар өгүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТуркийн соёлын өдрүүдийн хүрээнд тус улсыг олон нийтэд таниулах зорилгоор Туркийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд албан ёсоор нээлээ.
Туркийн соёлын өдрүүдийг энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд энэ сарын 24-25-нд Монгол Улсад айлчилж байгаа Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцов.
Истанбул хотын 100 гаруй гэрэл зургаас бүрэлдэх тус үзэсгэлэн энэ сарыг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
Ж.Болор
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня