Барилгын салбарынхан УОК-т нэг өдрийн цалингаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-04 15:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын ажилтнууд нэг өдрийн цалин 22.4 сая төгрөгийг УОК-т хандивлав. 

Хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн гардууллаа. Хандивт:

  • БХБЯ
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
  • Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,
  • Төрийн орон сууцны корпорац (ТОСК) ТӨХХК, 
  • Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,
  • Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл,
  • Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл
  • "Ногоон нуур" 1008 айлын орон сууц төсөл,
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл,
  • Монголын Барилгын үндэсний ассоциаци,
  • Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,
  • Монголын барилгачдын нэгдсэн холбоо,
  • Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнууд оролцжээ. 


"Сovid-19" халдвараас урьдчилан сэргийлж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор энэ хандивыг барилгын салбарынхан өрнүүллээ гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан онцлов. 

Тодруулга: Өнөөдөр барилгын салбарт 80 гаруй мянган хүн ажиллаж, 8 мянга орчим ААН үйл ажиллагаа явуулж байна.   


Связанные новости