Нийслэлийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд гал улаан сарнай бэлэглэн мэндчилгээ дэвшүүлэв.
Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Энэ үед Нийслэлийн Засаг дарга мөн нийт эхчүүд, эмэгтэйчүүдэд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэндчилгээ илгээжээ.