Таван настай охин хадгалсан мөнгөө ЭМЯ-нд хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таван настай Э.Энххүслэн охин мөнгөний "гахай"-даа хадгалсан мөнгөө ЭМЯ-д хандивлалаа.
Тэрээр ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй гэв. “Уг нь би цэцэрлэгт явдаг. Гэхдээ коронавирус гараад явж чадаагүй. Мөнгөөр нь аав, ээж хоёр машин авахыг хүсэж байсан. Гэхдээ намайг нэг удаа авахыг минь зөвшөөрсөн. Энэ 200 мянгаа ээж, аав хоёроос аваад хийсэн" гэв.
Тэрээр, дахиад "гахай" авч мөнгөө цуглуулна. Энэ муухай коронавирусийг эдгээхийг тулд л та нарт "гахай"-гаа мөнгөтэй нь өгч байна. Би энэ "гахай"-гаа авахгүй, та хэд эмчил. Би бушуухан найзуудтайгаа тогломоор байна. Өвчин тусахгүй л бол аз жаргалтай амьдарна гэсэн үг” гэж хэлжээ. Аавтайгаа цуг ирсэн охинд ЭМЯ-ныхан талархал илэрхийлсэн байна.