Нийслэлээс сайжруулсан түлш гаргахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-09 17:23:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зуслангийн хойд чиглэл, Ар Гүнтийн нэвтрэх хяналтын цэгээр суудлын автомашинаар сайжруулсан түлш тээвэрлэхийг завдсан зөрчил олон гарчээ. 

Тодруулбал, 39-02 УНУ дугаарын "Тояота Приус", 79-36 УНС дугаарын "Хонда Фит", 7397 УБЧ дугаарын "Соната", 97-50УНЛ "Тояота Приус" мөн 80-89 УАА дугаарын "Тояота сай" машинаар доод тал нь 3, түүнээс дээш 5-6 шуудай сайжруулсан түлш тээвэрлэж явсныг НМХГ, ТЦА-наас шалган буцаалаа. Өмнө нь сайжруулсан түлшийг ачааны машинаар гаргахыг их оролддог байсан бол одоо иргэд суудлын автомашинаар хэсэгчлэн зөөж тээвэрлэх явдал гаргасаар байгаа нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болохыг ТЦА анхаарууллаа. 


Связанные новости