УИХ-ын дарга Г.Занданшатарын шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-11 16:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу нь "сөрөг" буюу халдваргүй хэмээн гарчээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. (Уулзалтын мэдээг энд дарж үзнэ үү) “ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд хамт зорчсон франц иргэнээс "COVID-19" илэрсэн юм. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-өөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгчээ.

Связанные новости