Нийслэлийн товчоодоор 14.3 мянган тээврийн хэрэгсэл нэвтрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-16 13:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаа өнөөдөр нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. 

Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрладаг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийт 14.360 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс:

  • орсон 7156, 
  • гарсан 7204,

нийт 35.216 иргэн нэвтэрснээс:

  • орсон 16472 иргэн, 
  • гарсан 18744 байна.

Нэвтэрсэн иргэдийн биеийн халууныг үзэж, асуумж авч, зөвлөгөө өгч байгаа аж. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээллээ. 


Связанные новости