Өлгий хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Өлгий хотод орон нутгийн цагаар 10:00 цагийн орчимд газар хөдлөлтийн
чичирхийлэл мэдрэгдлээ.
Чичирхийлэл орон сууцны дээд
давхарт амьдардаг иргэдэд илүү мэдрэгдсэнийг иргэд хэлж байна.
Уг асуудлаар ШУА-ийн Одон орон,
геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний
ажилтан Д.Хосбүркитээс тодруулахад, "Өнөөдөр 10:03:11 цагт манай аймагт газар
хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Голомт нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын
төвөөс зүүн урд зүгт 30 км газарт, 5,8 магнитудын хүчтэй байсан" гэв.
 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    