Германд коронавирусээр халдварласан хүний тоо 15000 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /TASS/.
Германд коронавирусээр халдварласан хүний тоо 15000
давсан тухай “N-TV”
телевиз мэдээлсэн байна.
Өмнөх өдөртэй харьцуулахад тус улсад коронавирусний 2500 гаруй тохиолдол
шинээр бүртгэгджээ. ХБНГ-д 4971 хүн халдвар авсан Умард Рейн-Вестфал коронавирусний
халдварын голомт хэвээр байна. Цаашлаад Баден - Вюртемберг
болон Баварияд 2748 болон 2282 хүн тус бүр коронавирусээр халдварлажээ.
Халдварын улмаас 44 хүн нас барсан байна.
Коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ирэх ням гарагт Германы
канцлер Ангела Меркель, холбооны мужийн ерөнхий сайдууд хөл хорионы цаг тогтоох
асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar