УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-05 17:34:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.


Тэрбээр, “ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна” гэв.

Связанные новости