АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-11 13:26:23

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо хагас сая давж, тус улсад орон нутгийн цагаар баасан гаргийн оройны байдлаар халдварын 500339 тохиолдол бүртгэгджээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын улмаас 18 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс дахь халдварын голомт болох Нью-Йорк муж улсад 174491 хүн халдвар авч, 7884 хүн нас барсан байна.


Халдвар хамгийн их тархсан муж улсуудын хоёрдугаарт бичигдэж буй Нью-Жерсид 54588 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ганцхан муж улс үлдсэн нь Вайоминг аж.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо коронавирусний халдвараар нас барж болзошгүй хүний тоог баасан гарагт 100 мянга болгож бууруулжээ. Д.Трампын засаг захиргаа халдварын улмаас 100-240 мянган хүн нас барж болзошгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.


Ерөнхийлөгч баасан гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлэхдээ, улс даяар бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо тогтворжиж буйг онцлоод, АНУ-д халдварын оргил үе эхлэх дөхөж байна гэжээ. Мөн тэрбээр манай улсад авч хэрэгжүүлж буй халдварыг хязгаарлах стратеги үр дүнгээ өгч эхэлж байна гэж мэдэгджээ.  

Связанные новости